Язралтын тухай

Язралтын тухай

Язралт нь зөвхөн жирэмслэлт болон төрсний дараа үүсдэггүй. Тамирчдад, өсвөр насныханд, биеийн жингийн эрс өөрчлөлтийн үед, даавар орлуулах эмчилгээний үед болон дотоод шүүрлийн өвчний үед ихэнхдээ үүсдэг. Язралт нь биеийн аль ч хэсэгт үүсч болох ба ихэвчлэн өөхөн эд ихтэй газар хэвлий, хөх, гуя, ташаа, өгзөгөнд үүсэх нь элбэг бөгөөд өнгө нь цагаан, ягаан, улаавтар эсвэл хөх ягаан туяатай байдаг. Жирэмсэн үед язралт нь эх хүүхдийн эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй ч, загатнаа нь тааламжгүй байдлыг үүсгэж харагдах байдлаараа сэтгэл санааг тавгүйтуулах нь их.

Язралт үүсэхэд юу нөлөөлдөг вэ?

Striae gravidarum буюу жирэмслэлтээс үүсэлтэй язралт. Нийт жирэмсний 50-90 хувьд дааврын энгийн өөрчлөлтөөс шалтгаалан үүсдэг. Жирэмсэн үеийн язралт нь 2 үндсэн хүчин зүйлээр нөхцөлддөг. Нэгдүгээрт: Жирэмсэн үед тасралтгүй жин нэмж гэдэс томроход арьс дасан зохицох хангалттай хугацаа байдаггүйгээс арьс урагдан улмаар холбогч эдээр солигдон сорвижиж язралт үүсдэг. Холбогч эдэд меланин гэмээх бодис байхгүй тул наранд шарсан ч борлодоггүй. Мөн өсвөр насныхан богино хугацаанд огцом жин нэмэх нь энэ механизмаар үүсдэг. Хоёрдугаарт: Жирэмсэн үед даавар ихсэлт нь арьсны чийгийг алдагдуулдаг. Эдгээр дааврууд нь арьсны чийгийг татсанаар коллаген ширхэгийн хоорондын холбоог сулруулдаг. Энэ нь арьс урагдаж язралт бий болох нөхцлийг бүрдүүлж өгдөг.

Хаана хэзээ бий болдог вэ?

Язралтын эхэн үед улаан, ягаан зураас үүсэх ба аажмаар цайрах хандлагатай, хүрэхэд эрүүл арьсыг бодвол зөөлөн байдаг. Язралт нь жинхэнэ арьсан давхаргад үүсдэг. Жирэмсний сүүлийн 3 сард ихэвчлэн 6 юмуу 7 сараас хэвлийгээр үүсч эхлэхэд анзаардаг. Цайвар арьстай бүсгүйчүүдэд язралт нь ягаавтар байдаг бол бараан арьстай бүсгүйчүүдэд язралт нь ойролцоох арьснаас нилээн цайвар үүсдэг. Язралт үүсэх нь 3 үе шаттай байна.

Жирэмсэн үеийн язралтын үе шат:

1-р үе: Язралт нь эхэн үедээ ягаан байх ба загатнаж эхэлдэг. Язралт үүсч буй хэсгийн арьс налчгар нимгэн харагддаг.

2-р үе: Язралт нь аажмаар урт болон өргөнөөрөө хэмжээ нь томорч өнгөний хувьд улаавтар, хөх ягаан болж өөрчлөгддөг.

3-р үе: Нэгэнт язралт үүссэн бол улаан ягаан өнгөө алдан төрсний дараа цайвар цагаан мөнгөлөг өнгөтэй болдог. Энэ нь хэлбэр, бүтэц, харагдах байдлын хувьд эмэгтэйчүүдийг стрессдүүлж эхэлдэг. Иймээс яагаад, яаж, хаана үүсдэгийг мэдэх нь чухал боловч урьдчилан сэргийлэх нь илүү ач холбогдолтой юм. Урьдчилан сэргийлэх нь хамгийн үр дүнтэй, эрсдэл багатай аюулгүй арга юм. Үүнд: Жин хэт нэмэхгүй, арьсны уян хатан, чийглэг байдлыг дээд зэргээр хангаж, коллаген эластин агуулсан, чийгшүүлэх тосыг эхний 3 сараас эхлэн өдөрт 2 удаа түрхэхэд жирэмсэн үеийн язралтаас сэргийлэх боломжтой. Эдгээр нь энгийн урьдчилан сэргийлэх арга юм.

Эмчилгээ:

Одоогоор нэгэнт үүссэн язралтыг бүрэн төгс арилгах арга байхгүй ч, харагдах байдлыг сайжруулах хэд хэдэн арга бий. Үүнд: Лазер эмчилгээ, бичил зүүн эмчилгээ, ретинойд агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх юм. Байгаль Спа & Лазер Клиник нь бичил зүүний тусламжтай арьсны гадна давхаргыг хуулснаар язралттай хэсгийн эд болон хажуугийн арьсны хоорондох ялгааг арилгах замаар язралтыг эмчилж байна.

Ямар давтамжтай хэдэн удаа орох шаардлагатай вэ?

Хоёр 7 хоногийн зайтай 10 удаагийн курс эмчилгээ хийгдэнэ. Язралт үүсээд удсан, мөнгөлөг цагаан өнгөтэй болсон бол түүнээс олон удаа орж болно.

Өвдөлттэй юу?

Хэсгийн мэдээ алдуудах тос түрхэх ба бичил зүүний тусламжтай хийгдэх тул харьцангуй өвдөлт бага байдаг.

 

Categories: Зөвөлгөө

1 Comment

Leave a Reply