Гиалурoны хүчилтэй / мэсгүй / арьс татаж, чангалах онцгой үйлчилгээ

images

Мэсгүй арьс татаж чангалах үйл явц нь үндсэндээ “Гликолийн хүчил, Гиалуроны хүчил, Энзумэтик гуужуулагч гэсэн“ 3 цогц бүтээгдэхүүний нэгдэл үйлчилгээн дээр тулгуурладаг. Энэхүү үйлчилгээ нь хөгшрөлтийн эсрэг хамгийн төгс найрлагатай болсноороо орчин үед шилмэл, цорын ганц бүтээгдэхүүнээр тодорхойлогдоод байна. Чихрийн нишингэ агуулсан Гликолийн хүчил нь арьсны эвэрлэг давхарагад нөлөөлж үхэжсэн эсүүдийг сонгомолоор гадагшлуулж өгнө. Харин Гиалуроны хүчил нь бидний арьсны эд эсийг шинээр төлжүүлж, дээд зэргээр чийгшүүлснээр үрчлээг багасгах өндөр үр дүнг үзүүлдэг . Энзумэтик гуужуулагч нь арьсыг хүчилтөрөгчөөр хангаж, үхэжсэн эсийг үрэлтгүйгээр маш тааламжтай хөөж гуужуулдаг. Эдгээр хосолмол үйлчилгээний дараа арьс тань мэдэгдэхүйц залуужин чангарч зөөлөн толигор өнгөлөг гэгээтэй болж гүнээсээ цайрч харагдана .

Хугацаа: 90мин