ALGOTHERM

gamme-bora1-103-120817183925

Франц улсын Algotherm брэнд нь түүхий эдийн бүтээгдэхүүнээ далайн шавраас гаргаж авдгаараа онцлог юм. Анх эрдэмтэн Renne Quinton /1865-1929/ туршилт хийж далайн усыг хүний цустай 70% адил төсөөтэй гэдгийг баталснаас хойш далайн ус, эрдэс бодис мөн бусад цэцэгт ургамалыг далайн шавартай найруулан хүний биед хэрэгцээтэй бүтээгдэхүүн гарган үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй. 1962 онд Marine cosmetics ба Thalassotherapy болгон үйл ажиллагаагаа улам өргөжүүлсэн нь өнөөдрийн дэлхийн стандартад нийцсэн 5 одтой буудлуудын SPA үйлчилгээг явуулдаг өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн болж чадсан юм. 2012 онд Algotherm-ийн Anti-Age үйлчилгээ нь Дэлхийн шилдэг үйлчилгээгээр шалгарсан.

1. Soothing Care / Мэдрэг, хэт мэдрэг, цочромтгой арьсанд зориулагдсан үйлчилгээ/ Энэ үйлчилгээ нь улайлтыг багасгаж, арьсыг цайруулахаас гадна арьсны хэт мэдрэг, цочромтгой байдлыг бууруулна. Найрлагандаа үрэвслийн эсрэг ханд агуулдаг учраас гадны бохирдол гэмтлээс хамгаалж, эсүүдийг сэргээж эрүүл өнгөлөг харагдуулна.

Заалт: Мэдрэг, хэт мэдрэг, цочромтгой арьсанд тохиромжтой.

Хугацаа 120 минут

2. Oxygen /Хүчилтөрөгчтэй эрчимжүүлсэн үйлчилгээ/ Энэ үйлчилгээг үзүүлэгч гол хүчин зүйл нь нил болор чулуун массаж байдаг тул арьсан дахь хүчилтөрөгчийн хэмжээг эрчимтэй нэмэгдүүлж, эд эсийг идэвхжүүлж өгдөг. Хялгасан судасны эргэлтийг сайжруулснаар гүн бохирдлыг цэвэрлэж, ядаргааг тайлж арьсыг тайвшруулна. Уг онцгой үйлчилгээ нь арьсан дахь хүчилтөрөгчийн хэмжээг нөхөн сэргээснээр эд эсийн идэвхтэй хөдөлгөөнийг жигдрүүлэх ба хүчилтөрөгчөөр хангагдсан арьс нь амин дэмээр баяжиж өнгөлөг сайхан болно.

Заалт: Бүх төрлийн арьс, ялангуяа хуурайшилттай, тэжээлийн дутагдалтай, зогсонгишил үүсч хавагнасан арьсанд тохиромжтой.

Хугацаа: 120 минут

3. Anti-Age / Хөгшрөлтийн эсрэг арьс чангалах үйлчилгээ/ Хүчтэй нөхөн сэргээгч найрлагатай учраас эсийн түвшинд хүрч үйлчлэн өнгөц үрчлээг тэнийлгэж, гүн үрчлээг илт мэдэгдэхүйц татаж чангална. Франц улсад үйлдвэрлэгдсэн энэхүү тос нь 2012 онд дэлхийн ¹ 1 шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан болно.

Заалт: Эсийн нөхөн төлжилт шаардлагатай, тэжээлээ алдсан, үрчлээ үүссэн, хуурай болон хэт хуурай хөгшрөлт явагдаж буй арьсанд тохиромжтой.

Хугацаа 120 минут

4. Algo Radiance Care / Тосны булчирхайн шүүрлийг тэнцвэржүүлэх үйлчилгээ/ Найрлагандаа батга болон илүүдэл тослогийг арилгагч витаминууд мөн биотехнологийн комплексийн нэгдлүүд агуулдаг учраас арьсны бохирдолд шууд нөлөө үзүүлэн, тосны булчирхайн шүүрлийг тэнцвэржүүлнэ.

Заалт: Батгашилт болон арьсны тосны булчирхайн шүүрэл ихэссэн үед хэрэглэхэд тохиромжтой.

Хугацаа 120 минут

5. Moisturizing and Wrinkles care / Эрчимтэй чийгшүүлэх, үрчлээний эсрэг үйлчилгээ/ Уг үйлчилгээ нь далайн эргүүлгийн хэсгээс гаргаж авсан усны найрлагатай учраас арьсыг нөхөн төлжүүлэгч амин дэм болох амино хүчил болон бусад тэжээлийн бодисуудаар баялаг тул арьсыг гайхалтайгаар чийгшүүлж өгдөг. Арьсны гүнд хүрч үйлчилснээр уян хатан чанар сэргэж үрчлээ гүнзгийрэх явц удаашрах буюу ялангуяа залуу арьсанд дөнгөж илэрч буй хялгасан үрчлээг арилгахад илүү үр дүнтэй.

Заалт: Тэжээлийн дутагдалд орсон, нөхөн төлжилт шаардлагатай арьсанд тохиромжтой.

Хугацаа 120 минут

6. Algo Intense Care / Бүх төрлийн арьс, ялангуяа тэжээлийн дутагдалтай арьсанд зориулагдсан үйлчилгээ/ Энэхүү үйлчилгээ нь арьсыг эсийн түвшинд нөхөн төлжүүлж тэжээл өгөх ба эсийн хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулж арьсыг татах үйлчилгээтэй. Мөн үрчлээ болон хөгшрөлтийн явцыг багасгаж арьсыг залуужуулна.

Заалт: Бүх төрлийн арьс, ялангуяа тэжээлийн дутагдалтай арьсанд тохиромжтой.

Хугацаа 120 минут

7. BIOLIGHT Үйлчилгээ 
Хугацаа 120 минут