“Well’s” арьс гоо заслын эмнэлэг нь 2008 онд байгуулагдсан бөгөөд БНСУ-ын шилдэг их сургуулиудын төгсөгч нарын бүрэлдэхүүнтэй эмнэлэг юм. Тус эмнэлэг нь арьс, гоо засал,  пластик мэс заслын чиглэлээр  үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд олон жилийн дадлага туршлагатай, солонгостоо төдийгүй олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, орчин үеийн оригиналь багаж төхөөрөмжүүдээр тоноглогдсон шилдэг эмч нар бүхий, нарын мэргэжлийн нэр хүндтэй эмнэлэг юм.

Wells арьсны эмнэлэг дараах чиглэлүүдээр илүү төрөлжин мэргэжлийн төвшинд үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: Үсний ургалт зогсоох, батга болон түүний сорви арилгах, арьс чангаруулан залуужуулах гэх мэт.

Дэлхийн жишигт хүрсэн, чанартай эмнэлгийн тусламж, үйлчилгээг эх нутагтаа бий болгож гадаадын улс орнууд руу эмчилгээ, үйлчилгээний зорилгоор явах иргэдийн урсгалыг сааруулах  үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд  “Байгаль Спа & Лазер Клиник”-ийг байгуулж 2014 оны 3 сарын 1-ээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид тус эмнэлэгтэй хамтран дараах зорилтуудыг  тавин ажиллаж байна:

  • Монгол улсынхаа иргэдэд олон улсын стандартад  нийцсэн арьс гоо заслын эмнэлгийн тусламж үйлчилгээг аюулгүй, эрсдэлгүй орчинд, чанарын өндөр түвшинд үзүүлэх
  • Оношилгоо эмчилгээндээ орчин үеийн өндөр хүчин чадал бүхий техник технологийг нэвтрүүлэх, гадаадын иргэдэд үйлчлэх боломжийг нээх,
  • БНСУ-ын өндөр мэргэжлийн эмч, мэргэжилтний багийг ажиллуулан, үндэсний мэргэжилтэн бэлтгэх
  • Арьс гоо заслын чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц,  Монгол Улсын эрүүл мэндийн салбарт загвар эмнэлэг болох
  • Арьс гоо заслын чиглэлээр сургалт, судалгааны олон улсын төв болох
  • Монгол улс руу эрүүл мэндийн аялал жуулчлал үүсэх эхлэлийг тавих