Бидний зорилго:

Арьс гоо заслын чиглэлийн оношилгоо, эмчилгээг олон улсын стандартын түвшинд цогцоор нь шийдэж, орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурлан, мэргэшсэн эмч мэргэжилтнүүд эрүүл мэндийн  үйлчилгээг чанартай шуурхай үзүүлж, үйлчлүүлэгчдийнхээ эрх ашиг, чанартай амьдралын төлөө ажиллана.

Зорилтууд:

  • Монгол улсынхаа иргэдэд олон улсын стандартад  нийцсэн арьс гоо заслын эмнэлгийн тусламж үйлчилгээг аюулгүй, эрсдэлгүй орчинд, чанарын өндөр түвшинд үзүүлэх
  • Оношилгоо эмчилгээндээ орчин үеийн өндөр хүчин чадал бүхий техник технологийг нэвтрүүлэх, гадаадын иргэдэд үйлчлэх боломжийг нээх,
  • БНСУ-ын өндөр мэргэжлийн эмч, мэргэжилтний багийг ажиллуулан, үндэсний мэргэжилтэн бэлтгэх
  • Арьс гоо заслын чиглэлээролон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц,  Монгол Улсын эрүүл мэндийн салбарт загвар эмнэлэг болох
  • Арьс гоо заслын чиглэлээр сургалт, судалгааны олон улсын төв болох
  • Монгол улс руу эрүүл мэндийн аялал жуулчлал үүсэх эхлэлийг тавих