body-line

BODY LINE

Categories: , Tag: Product ID: 4397

Product Description

Гуя, өгзөг, хэвлий зэрэг целлюлит ихээр үүссэн хэсгийн арьсанд нэвчин орж тураах, галбиржуулах үйлчилгээ үзүүлнэ. Body Line-ыг хэрэглэснээр бие тань зөв сайхан галбиртай болох төдийгүй, гоо сайхны эмчилгээний үед хэрэглэхэд үр дүнгээ дээд зэргээр өгөх болно.


1. Thermogel 250ml Энэхүү гель нь халаах үйлчилгээ үзүүлсэнээр, өөхөн эд ба холбох эдийн нягтралыг бууруулж, даралтыг багасгадаг. Арьсны цусан хангамж сайжирч арьс улайж, бүтээгдэхүүний нэвтрэх процесс сайжирч, эмчилгээний бүтээгдэхүүн сайн нэвчиж, өөхний хуримтлалыг задалж уусгаад, хорыг гадагшлуулна. Хэрэглэх заавар: Эхлээд хэвлий гуя өгзгөнд түрхэж шингээнэ. Аажмаар арьс халж ягаарна. Анхааруулга: Цочромтгой арьс, нүд, салст, шарх зэрэгт түрхэж болохгүй. 2. Body hydrating refreshing water 200ml Хуурай болон чийгшлээ их хэмжээгээр алдсан биеийн хэсгийн балансыг тэнцвэржүүлж, тайвшруулж, зөөлрүүлэх үйлдэлтэй. Энэ нь чийгшүүлэгч хүчин зүйл болон essential oil-ийг агуулдаг. Хэрэглэх заавар: Биеийн бүх хэсэгт шүршиж түрхээд, зөөлхөн иллэгээр тарааж түрхэнэ. 3. Body peeling 250ml Энэхүү гуужуулагч нь мөхлөг агуулсан байна. Биеийн арьсыг гуужуулж, үхэжсэн эд эсийг зайлуулна. Ялангуяа арьсны эмчилгээ, наранд шарахын өмнө хэрэглэвэл тохиромжтой. Хэрэглэх заавар: Арьсаа цэвэрлэсний дараа peeling-ээ нэгэн жигд арьсан дээрээ түрхээд, зөөлөн дугуй хөдөлгөөнөөр иллэгийг хийж, үхэжсэн эд эсийг зайлуулна. Дараа нь халуун усаар зайлаад, body emulsion түрхэнэ. 4. Thermal mud 500ml Байгалийн гаралтай argil-ийн холимог нь хуримтлагдсан целлюлитийг багасгах, биеийн арьсыг зөөлрүүлэх, цэвэршүүлэх үйлчилгээтэй. Мөн эпидермисийн гүнд орж бохирдлыг арилгана. Биеийн арьсны эмчилгээнд маш сайн тохирно. Хэрэглэх заавар: Арьсыг цэвэрлэсний дараа бүтээгдэхүүнээс түрхээд, 20-30мин ил байлгана. Мөн гялгар уутаар хучиж болно. Өндөр идэвхтэй найрлагатай бодисыг нэвчүүлэхэд цахилгаан хучуурыг хэрэглэнэ. Дараа нь усаар зайлаад, anticellulite ampoule, эсвэл тос түрхэнэ 5. Crio gel 250ml Антицеллюлит үйлчилгээтэй сэргээгч гель. Гидролипид зангилааг багасгаж, арьсыг толигор болгодог. Арьсан дорх өөхөн эдийг задалж, багасгана. Ялангуяа хэвлий, өгзөг, гуя, мөр зэрэгт хэрэглэнэ. Мөн арьсыг чангалдаг. Хэрэглэх заавар: Судас нарийсгадаг учраас зөөлөн иллэг хийж түрхэнэ. 6. Massage cream 250ml Энэхүү зөөлөн массажны тос нь арьсны өөх тосыг зайлуулж, цусны эргэлтийг сайжруулж, чийгшил өгдөг. Хэрэглэх заавар: Тосноос их хэмжээгээр биед түрхээд, тухайн эмчилгээнд тохирсон иллэгийг хийнэ. 7. Massage oil 1000ml Энэхүү массажны тос нь тайвшруулж амраах үйлчилгээ үзүүлэхээс гадна чийгшил өгдөг. Ялангуяа хуурай болон асуудалтай арьсанд илүү тохромжтой. Хэрэглэх заавар: Биед тосноос их биш хэмжээгээр түрхээд, тухайн эмчилгээнд тохирсон иллэгийг хийнэ. 8. Anticellulite cream 250ml Энэхүү тос нь ургамлын гаралтай, арьсанд ямар нэгэн цочрол өгдөггүй. Арьсаар нэвтрэн орж өөхөн эдэд очиж түүнийг багасгах нөлөө үзүүлнэ. Мөн мариаг багасгаснаар “orange skin” –ийг арилгаж, арьсыг чангалж, эрүүл өнгөтэй болгохоос гадна арьсыг сайхан үнэртэй болгоно. Хэрэглэх заавар: Өдөрт нэг юмуу хоёр удаа целлюлит байгаа газар зөөлөн иллэг хийж тосыг шингээж өгнө. 9. Body firming cream 250ml Анхилуун үнэртэй, ургамлын гаралтай, биеийн суларсан арьсыг чангалдаг тос юм. Антицелллюлит болон тураах эмчилгээний дараа хэрэглэхэд маш сайн. Арьсыг уян хатан болгодог. Язралтын үед хэрэглэнэ. Хэрэглэх заавар: Өдөрт 1-2 удаа өгзөг, гуя, ташааны арьсанд, хаана хэрэглэх хэрэгтэй байгаа газраа зөөлөн иллэг хйиж түрхэнэ. 10. Anticellulite ampoule 15ml Өөхийг арилгаж, липидийн хуримтлалыг багасгана. Хэрэглэх заавар: Целлюлитийн эсрэг мөн тураах эмчилгээний үед хэрэглэнэ.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “BODY LINE”